Байгалийн амьд цэцэгсийг тусгай технологийн дагуу мөнхжүүлсэнээр цэцэг зөөлөн, уян хийгээд өнгө үзэмжтэй байдалаа олон жил хадгалж чадахаар болдог.
Мөнхжүүлэх явцад цэцэгийн тоосонцор арилдаг тул харшилтай хүмүүст хамгийн зөв сонголт байдаг.
Ямар ч хог хаягдалгүй тул байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн юм. Элдэв төрлийн химийн агууламжгүй байгалийн цэцэгс учир ямар ч хортой зүйлс, хиймэл зүйлс агуулаагүй.
Цэцэгсээ ишнээс салгаж дэлбээгээр нь өөрийн дуртай лаа, үнэртүүлэгч хийгээд дахин ашиглах боломжтой.
Сайн чанарын шаазан ваартай байдаг тул ваараа дахин ашиглаж декор байдлаар хэрэглэх, эсвэл үрсэлгээтэй цэцэг суулгаж болдог.
Удаан хугацаанд хадгалж болох байгалийн гоо үзэмж, тансаг байдалаа хадгалсан мөнхжүүлсэн цэцэг, загварлаг чанартай керамик шаазан ваартайгаа хамт хайртай хүндээ барих үнэ цэнэтэй, өнгө үзэмжтэй бэлэг болдог.